IШИНЖААНЫ ОЙРАДУУДЫН ТАЛААР ТОВЧ Шинжааны Ойрад ШИНЖААНЫ ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бvрэлдэхvvнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно. 1750-аад онд Манжийн булаан эзлэгчид Зvvн гарыг дайлан сөнөөх vед урьд Орос нутагт одсон Хоо өрлөгийн мөрөөр Ижил мөрөн уруу нvvж очоод Уваш хааны vед 1771 онд Илийн газар эгэж ирсэн торгууд хошуудаар байгуулсан 13 хошуу нь Илийн жанжинд харъяалуулан гадаад засаг хэмээн дуудаж, Vнэн сvсэгтийн болон Бат сэтгэлтийн чуулган хэмээх 5 чуулганд хамааруулсан байна. Хуучин торгууд аймгийг Vнэн сvсэгтийн дорнод, өрнөд, өмнөд, умард замын чуулган хэмээн 4 чуулган болгоод торгуудын 10 хошууг багтаан, Бат сэтгэлтийн дундад замын чуулганд хошуудын 3 хошууг харъяалуулжээ. Vнэн сvсэгтийн өмнөд замын чуулган дахь өмнөд замын Ханы хошуу, Дундад хошуу, Дундад хошуу, Баруун хошуу, Зvvн хошуу зэрэг 4 хошуунд Тэнгэр уулын өмнөх Юлтэс голоор Умард замын хошуу, баруун хошуу, зүүн хошуу гэсэн 3 хошуу хамааруулж Ховог сайрын газраар нутаглуулаад, дорнод замын чуулганд хуучин торгуудын баруун хошуу, зvvн хошууг багтаан Хvр Хар усны газар суулган, өрнөд замын чуулганд хуучин торгууд аймгийн өрнөд замын хошууг оруулан Жин хө голын газар нутаг олгожээ. Энд 4 чууланы нэгдvгээр чуулганы 4 хошууг Зоригт хан Уваш, тvvний vеэлд хvv, Аюуш ханы гуч хvv Эмгэн, Уваш, Баяжих, Хаших нар мэдэх болжээ. Хоёрдугаар чуулганы 3 хошууны засаг нь Зоригт хан Увашийн төрлийн хvv Цэвэгдоржийн хvv Гүнгээцэрэн, Аюуш ханы дөч хvv Усхад нар болов. Гурав дахь чуулганы 2 хошууг Зоригт хан Увашийн төрлийн дvv Бамбар (Бамбарын элэнч өвөг Назар Мамуд бол Аюуш ханы үеэлд дүү болно). Увашийн төрлийн Цэвдэн нар толгойлжээ. Дөрөв дэх чуулган Зоригт хан Увашийн төрлийн авга Мумунтын захирсан хошуугаар байгуулагдав. Ийнхvv торгууд хошуу нь халимагийн хан агсан Увашийн төрлийн ноёдын эзэмшил болжээ. Харин Хошууд нь Батсэтгэлтийн чуулганд багтан дундад замын дундад, баруун, зvvн гэсэн 3 хошуу болсон байна. Эдгээр хошуунуудын анхны засаг олсон хvмvvс нь Хошууд аймгийн Ханай Хонгор ноёны зээ хvv Хөндлөн Увашийн 2-р хvv Доржийн удмын Ноохой болон Баярлах нар аж. Ийнхvv ШИНЖААНЫ хошууд нар нь Чингисийн дvv Хабат Хасарын vрийн албат нар болж байна.

Теги других блогов: история описание Шинжааны Ойрад