"ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН АСУУДЛУУД II" ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГЭЭС... “ОЙРАД МОНГОЛЫН ЮҮДЭН МАЛГАЙН ТУХАЙ” Илтгэгч: Б.Сүмбэрмаа (МУИС-ийн Улаанбаатар сургууль Түүх-3) Удирдсан багш: Д.Баярсайхан (Түүхийн ухааны магистр) Аливаа хувцас нь тухайн ард түмний эрхэлсэн аж ахуйн онцлог, тухайн нутгийн байгаль цаг уурын нөхцөл, түүхэн хөгжлийн замнал, зах залгаа бусад улс оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, соёлын харилцаа холбоог ямар нэг хэмжээгээр өөртөө тусгажулмаар уламжлагдан бажиж байдаг эдийн соёлын чухал хэсэг юм. Иймээс хувцас хунар нь тухайн ард түмний нийгмийн хөгжл, харилцаа соёлын хөгжил аж ахуй гар урлал хэр хэмжээгээр хөгжиж байсныг тодруулахад чухал сурвалж болдог. Монголчууд толгойгоо тэргүүн хэмээн ихэд дээдэлдэг, эрхэмлэн хүндэтгэдэг тул тогойн өмсгөл болох малгайг мөн ихэд дээдэлдэг. Малгайгаа хэлгий хазгай өмсөх буюу малгай гэдрэг харуулж тавихыг цээрлэнэ. Хоёр хүнд нэг нь ахладаг нэг хүнд малгай нь ахладаг хэмээх сургааль үгийн ёсоор хээр гадаа ганцаараа яваа хүн цагаан сартай тохиовол малгайтайгаа золгодог ажээ. Түүнчлэн бусдыг хүндлэн ёслоход заавал малгайгаа өмсдөг заншилтай. Хүний хамаг сүр жавхлан зэрэг мяндаг нь малгайн тэмдгээр илэрхийлэгддэг. Аливаа баян, баатар зэрэг дэвийн өндөр нам нь цөм малгайн жинс отго, залаа чимэг зүүсгэлээр илэрдэг. Бид энд ойрад монголчуудын юүдэн малгайны үүсэн бий болсон он цаг учир шалтгааныг тодруулахыг зорилоо. Ойрад монголчуудын юүдэн малгайны талаар судлагдсаэн зүйл багаггүй байдаг. Тухайлбал Х.Нямбуу “Монгол хуцасны түүх” хэмээх бүтээлдээ, “... Юүдэн хэмээх энэ өмсгөл нь маш их эртний хувцас бөгөөд толгойд өмсөхөд хялбар малгай болно. Үүний эсгүүр нь зөвхөн хоёр талыг араар нь нийлүүлж оён доторлосон магай юм. харин нэр хятад гаралтай үг бөгөөд юүдэн нь борооны өмсгөл гэсэн утгайтай үг. Эртний зураг сэлтэд монгол болон төв азийн нүүдэлчдийг юүдэн малгайтай зурсан нь олонтаа тохиолдоно. Ингэхлээр уг малгайны нэр нь хятад үг гээд хятад өмсгөл гэж үл болно. Харин монголчуудын байж болох юм. Энэ малгай нь Чингис, Хубилай зэрэг хаадын өмссөн малгайн төрөл болно.” гэсэн бол А.Баасанхүү, Б.Батмөнх “Монголын ойрадуудын соёл” хэмээх бүтээлдээ, “... Урианхай эрэгтэйчүүд өвлийн цагт 16 ширээстэй цэнхэр өнгөтэй дуулга маягийн оройтой найман хошуу бүхий улаан давжид \тав\ сампинтай хурга, үнэгний арьсаар үслэсэн өндөр магнайвчтай, ханан хээ ширээс бүхий мухар сөөм шилэвч эрүүзвчтэй хос улаан залаатай, хөх бүчтэй лоовууз өмсдөг бас халх юүдэнтэй адилавтар хэдий ч улаан залаатай юүдэн өмсдөг” гэжээ. Мөн “Монголын угсаатны зүй” дэд ботид, “... Баядууд хурын малгай юүдэнг улаан хүрэн өнгийн цэмбээр хийж ар шил нь урт энэ нь хур борооны ус хүний ар шилрүү урсахаас хамгаалах халх нь \хацар\ лоовуузтай ижил эсгэвэр юүдэн малгайд алхан хээ битүү уялага шаглан оёх нь бөхөлгөө гоо үзэмжтэй болгодог. Урианхайчууд өвөл юүдэн хэмээх даавуун гадартай шаглан хурганы арьс үнэг хярасны арьсан дотортой малгай өмсдөг ба энэ малгай нь халхчуудын юүдэн малгайтай хэлбэр хийцийн хувьд төстэй боловч түүнийг хийдэг эд өмсөх улирал нь өөр байсан байна.” хэмээсэн байна. М.Амгалан “Баруун монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйл” хэмээх бүтээлдээ, “... Дөрвөдүүд 1945 оны хуучин хуцас хэрэглэлийг халах тухай хууль гарснаас хойш улаан өнгийн юүдэн малгай хэрэглэх болсон.” гэжээ. Дээрх байдлаас дүгнэн үзвэл ойрад монголчуудын юүдэн малгай нь: 1. Эртний уламжлалт малгай бөгөөд монголын эхэс дээдэс хаад язгууртнууд хэрэглэж байсан байна. 2. Ахимаг настай ахмад настай хүмүүс өмсдөг 3. Борооноос хамгаалах хэрэгсэл болгон өмсдөг гэсэн 3 үндсэн зүйл ажиглагдаж байна. Ингээд бид юүдэн хэмээх үгийг Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”-оос хайн үзвэл, “... Юүдэн нь бороо шороонд давхацлан өмсөх малгай юүдэн малгай.” гэж бичсэн байна. С.Дулам “Монгол малгай бэлэгдлийн цогцлол үгийн утга, үүсэл гарлын холбоо” хэмээх өгүүлэлдээ монгол шовгор малгайн дүрс нь сүмбэр уулыг дуурайлган түүгээр монгол улс өнөд удаан бат бөх оршин тогтнохыг бэлэгдсэн байна. Энэ бол газар дэлхий егүтэн егүттэл монгол улс үүр мөнх оршин тогтнох бодно гэсэн бэлэгдэлт санаа болно. Сүмбэр уулын оройд мандах нар титэмлэн байгааг дүрслэн малгайн оройд бат найман зангилаа хэмээх зангидмал улаан залаа хадаж нарны цацраг галын гэрлийг төлөөлүүлж байжээ гэжээ. Юүдэн малгай бий болсон он цагийг XIII зуун түүнээс ч өмнө үед холбогдуулан үзэж болох талтай, судалгаанаас харахад бидний үед уламжлагдан ирсэн Чингис хаан, Хубилай хаан нарын хөрөг зургийг юүдэн малгайтай зурсан байх бөгөөд энэ нь мөн үед Юүдэн малгайг хэрэглэж байсныг илтгэж байна. Харин зориулалтын хувьд цаг улирал, мөн аж ахуй эрхлэлттэй шууд холбоотойгоор давац хувцасны зориулалттайгаар бий болсоны хэмээх саналыг дэмжиж байна. Ойрад монголчууд нь нийт монголчуудын нэг хэсэг тул нийтээрээ хэрэглэх юүдэн малгайг хэрэглэж байгаад харин хожим уламжлан авч үлдэж чадсан учир Ойрад монголчуудын дунд ихээр хадгалагдан үлджээ. Мөн монголын төр ёсны түүхэнд гавъяа шагнал байгуулсан хүмүүсийг эд зүйл алдар цолоор шагнахын зэрэгцээгээр тэрхүү алдар цол зэрэг дэвийг илтгэх малгай, хувцас зэрэг бэлэгдлийн зүйлийг хэрэглүүлдэг ёс байжээ. Тухайлбал эртний хүннү улсын дээд зэрэг дэвт ван эвэртэн гэдэг хүмүүс бий тэдгээрийг зэрэг дэвд дэвшүүлэхдээ малгайд нь эвэр доошоо сүүл хийдэг байжээ. XIII зууны үед гавъяатны малгайд өд хатгах өвөрлөг зүүх жинс хийх фүст хүрэм дээл өмсөх зэргээр хүндэтгэл үзүүлдэг байв. Улмаар тэдний өвөрлөг отго нь ялгаран шагналын тэмдэг болжээ. Тиймээс XV-XVI зууны үед “өвөрлөгтөн” “отготон” хэмээн сурвалж бичигт ихээр гардаг. Энэ явсаар манжийн эрхшээлийн үед тогтсон отго, жинс, фүс болон бусад шагналын журамтай найран монгол ван, гүн гавъяатанд олгох шагналын төрлийг үүсгэжээ. Энэ нь “Монголын ойрадуудын соёл” хэмээх бүтээлд буй Дөрвөд эрэгтэй эмэгтэйчүүд улаан өнгийн юүдэн малгайг өмсдөг, эрэгтэйчүүд урт шилэвчтэй орой дээрээ тавтай жинстэй юүдэн өмсдөг бол залуу эмэгтэйчүүд жинстэй тоорцог өмсөнө. Харин ахимаг настай эмэгтэйчүүд тав жинстэй юүдэн өмсөнө гэсэнтэй дүйж байна. Баяд эрэгтэйчүүд юүдэн малгайд алхан хээ битүү уялага (өлзий утас) шаглан оёдог байна. Энэ нь уг малгайг бат бөх, гоо үзэмжтэй болгодог. Дөрвөд эрэгтэй эмэгтэйчүүд улаан өнгийн юүдэн малгайг өмсдөг, эрэгтэйчүүд урт шилэвчтэй орой дээрээ тавтай жинстэй юүдэн өмсдөг бол залуу эмэгтэйчүүд жинстэй тоорцог өмсөнө. Харин ахимаг настай эмэгтэйчүүд тав жинстэй юүдэн өмсөнө. Дээр өгүүлснээ нэгтгэн дүгнэвэл, Юүдэн малгай нь нэн эртний уламжлалтай бөгөөд XIII зууны үед лавтай хэрэглэж байжээ. Юүдэн малгай нь зориулалтын хувьд, бороо, шуурга зэрэгт өмсөх давац хувцасны зориулалттай бөгөөд эдүгээ Ойрад монголчуудад илүүтэй хадгалагдан үлджээ. Ном зүй 1. Амгалан.М “Баруун монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйл” УБ.,2000 2. Баасанхүү.А, Батмөнх.Б “Монголын ойрадуудын соёл” УБ.,2010 3. Дулам.С “Монгол малгай бэлэгдлийн цогцлол үгийн утга, үүсэл гарлын холбоо” \өгүүлэл\ 4. “Монголын соёлын түүх” УБ.,2000 5. “Монголын угсаатны зүй” дэд боть УБ., 6. Нямбуу.Х “Монгол хуцасны түүх” Уб.,2002 7. Цэвэл.Я “Монгол хэлний товч тайлбар толь” Уб.,1966